Сирийн Засгийн газрын цэрэг Хомс хотыг их буугаар буудах үеэр наад зах нь 217 хүн амь үрэгдсэн тухай “Syrian Observatory for Human Rights” гэх хүний эрхийн байгууллагын мэдээнээс үндэслэн “Reuters” дамжуулжээ. Гэрчүүдийн яриагаар 600 гаруй хүн шархадсан гэж “Аль-Жазира” блогдоо бичсэн байна.
Мөн Сирийн бусад хотуудад олон арван хүн амь үрэгдсэнийг “Agence France-Presse” агентлаг мэдээлэхдээ Хама хотод 30 жилийн өмнө бослого дарагдсаны ой өнгөрсөн баасан гаригт тохиосныг сануулав. Энэ ойг тохиолдуулан Сирийн хот сууринуудад хэдэн арван мянган хүн жагссан юм.
Ш.Мягмар