Кувейтийн ээлжит бус сонгуульд исламистууд ялалт байгууллаа гэж Agence France-Presse мэдээлэв. Сонгуулийн дүнг албан ёсоор зарлахад сөрөг хүчнийхэн парламентын 50 суудлын 34-ийг авсан тухай мэдээлэв. Тэдний ихэнх нь мусульман суннитууд байна.
Кувейтийн хүн амын ихэнхийг төлөөлөгчид өмнөх суудлаа 14-өөр нэмэгдүүлэн 23 суудалтай болов. Шиитийн долоон төлөөлөгч мандат авсны дөрөв нь исламист хөдөлгөөнийхөн байна. Таван суудалтай байсан либералууд одоо хоёр суудалтай боллоо.
Ээлжит бус сонгуулийг энэ улсын эмир Сабах аль-Ахмад ас-Сабах арванхоёрдугаар сарын 6-нд явуулахаар зарласан. Гэвч Кувейтэд олон нийт засаг баригчдын авлигыг эсэргүүцэн хөдөлгөөнд орсон учраас эмир Засгийн газраа огцруулан парламентыг тараасан юм.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин