Австралийн зүүн хэсгийн үерийг гамшиг хэмээн зарлав

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Австралийн зүүн хэсгийн үерийг гамшиг хэмээн зарлав

Австралийн зүүн хэсэгт болж байгаа үерийн улмаас энэ бүс нутгийг гамшгийн бүс хэмээн зарласан байна.  Квинслендад 11 мянга, Шинэ Өмнөд Уэльст долоон мянган хүн тус тус үерт хашигджээ. Хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Квинсленд мужийн эрх баригчид цэргийнхэнд хандан агаараас тусламж үзүүлэхийг хүсэв. Үер татрахгүй нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Рома (Roma) хотноо нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн лагерьт ус орж ирсэн байна. Хотод усны төвшин 8,5 метр болсон нь 2010 оны үерээс 40 см-аар их байна. Хотын аврагчид машинтайгаа урссан эмэгтэйг хайж байна.

Квинслендын Чарлвил (Charleville) хотод усны төвшин далангийн дээд хэсэгт тулсан байна. Митчел (Mitchell)  хотын 75 хувь нь усанд автав. Тэнд мөн л хүмүүсийг нүүлгэж байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн 10 мянган хүнтэй Мори (Moree) хот усанд боогдоод гурав хонож байна. Үерийн улмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван дөрвөн уурхайг хаагаад байгаа ажээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж