”Зөнч” тарвага өвөл урт болно гэдгийг сануулав

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

”Зөнч” тарвага өвөл урт болно гэдгийг сануулав

Пенсильвани мужийн Панксатони хотын Фил тарвага нүхнээсээ гарч сүүдрээ харсан гэж “The Washington Post” сонид бичжээ. Энэ нь энэ жилийн хавар оройтож ирнэ гэдгийн илэрхийлэл гэж эрдэмтэд үзжээ. Тарваганы өдрөөр түүнийг нүхнээс гаргахад тэр сүүдрээ хараад эргээд нүхэндээ оржээ.

Домгоор бол  тарвага хоёрдугаар сарын 2-нд нүхнээсээ гараад сүүдрээ хараагүй, нүхэндээ эргэн ороогүй бол хавар эрт, дулаан болно гэдэг. Хэрэв сүүдрээсээ цочин нүхэндээ буцаад орсон бол хавар иртэл дахиад сар хагас үлдлээ гэж үздэг аж.

Тарваганы өдрийг албан ёсоор АНУ, Канадад хийдэг бөгөөд орон нутгийн тарваганууд цаг уурын урьдчилсан мэдээ өгдөг гэж үздэг. Гэхдээ Фил тарвага л хамгийн нэртэй нь Панкстони хотын тарваганы клубынхан Филд л итгэж болно бусад тарваганууд нь худалч бөгөөд зальтнууд гэдэг.

Тарвага 1887 оноос хойш АНУ-ын цаг агаарыг хэлж өгч байгаа. Энэ хугацаанд 16 удаа эрт хавар болно гэжээ. Статистикаар Филийн таавар 39 хувийн магадлалтай гэнэ. Энэ 125 жилийн дотор хичнээн тарвага цаг уурчаар “ажилласан” тоо харин одоогоор байдаггүй юм байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж