Эрчим хүч, цаг уурын өөрчлөлтийн сайд Крис Хьюн (Chris Huhne) цагдаад худлаа ярьж байсан нь илчлэгдсэний улмаас энэ сарын 3-нд албан тушаалаа орхижээ. Хьюныг хурд хэтрүүлсэн гэж буруутгасан ч тэрээр жолооны ард эхнэрээ байсан гэж худал хэлж цагдаа нарыг хуурсан байжээ.
Энэ хэрэг 2003 онд түүнийг Европарламентын сайд байх үеэр гарсан. Улстөрч эхнэрийнхээ хамт нисэх буудлаас явж байжээ. Тэр үед эхнэр нь торгууль төлж өнгөрсөн ч харин тэд 2010 онд салснаас хойш энэ хэрэг илэрсэн байна. Эхнэр нь байсан Вики Прайс энэ талаар сонинд ярьсны дараа мөрдөн байцаалт найман сар үргэлжлээд тэднийг худал хэлсэн хэмээн ял тулгасан байна.
Ш.Мягмар