Оросын сөрөг хүчин “Шударга сонгуулийн төлөө” жагсаал цуглааныг энэ бямба гаригт “Большая Якикенко” гэдэг талбайд хийлээ. Сөрөг хүчнийг дэмжин 100 гаруй мянган хүн уг арга хэмжээнд оролцлоо. Санкт-Петербург хотноо сөрөг хүчний цуглааныг 30 мянган хүн дэмжжээ. Оросууд их байгаа Берлин, Лондон, Парис хотноо мөн ийм цуглаан болсон байна. Уг цуглаан дээр “Путингүй Орос” гэсэн уриа онцгойлж байв.
Энэ үеэр Путиныг дэмжсэн цуглаанд Москвагийн “Поклонная гора” талбайд болж 100 мянга гаруй хүн зохин байгуулалттайгаар автобусаар ирсэн байна. Тэдний хэд нь Путиныг дэмжсэн, хэд нь шахалтаар оролцсон нь тодорхойгүй. Цуглаанд оролцохгүй бол ажлаас хална гэсэн учир зарим хүн цуглаанд ирсэн тухай зарим хэвлэлд бичжээ. “Улбар шарын хувьсгалын эсрэг” гэх цуглаанд 150 мянган хүн оролцсон гэж албан ёсоор эрх баригчид мэдэгджээ.