Европ хөлдөж, Америк нахиалж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.06-нд нийтлэгдсэн

Европ хөлдөж, Америк нахиалж байна

Европт ер бусаар хүйтэрч 150 гаруй хүн амиа алджээ. Хэдэн зуун хүн осгож, хөлдөн эмнэлэгт хүргэгдсэн байна. Орост ч маш их хүйтэрч, сургуулиудын хичээлийг түр хаасан бөа Путятин арлынхан эх газраасаа хаагджээ. Хүйтэнд нэрвэгдсэн Европ Оросын байгалийн хийн тасралтгүй нийлүүлэлтэд найдаж байх зуур АНУ-д хавар айлчлан интоор нахиалан цэцэглэж байна.

Агаарын хэм ердийн хэмжээнээс доош унасан Европын орнуудын хүмүүс осгож үхсээр байна. Зүүн Европ, Германд хүйтний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өнгөрсөн долоо хоногийн эхээр 150-иас давсан байна. “Reuters” агентлагийн сүүлчийн мэдээгээр, нийтдээ 164 хүн нас баржээ. Польшид агаарын хэм –320 F болтол бууран 37 хүн амиа алдаж, Румынд 22 , Болгарт 10, Сербид долоо, Чехэд тав, Италид гурав, Австри, Грек, Словакт тус тус хоёр хүн осгож нас баржээ. Латва, Литви, Унгар зэрэг орнуудаас хүн осгосон мэдээ ирсээр байна. Германд пүрэв гаригаас баасанд шилжих шөнө энэ өвлийн хамгийн хүйтэн болж агаарын хэм –230 F хүрчээ.

Германы Магденбург хотод 55 настай орон гэргүй хүн осгосон ба урд өдөр нь Германы зүүн хэсэгт нуурын мөстэй усанд шумбасан нэгэн ахимаг насны эмэгтэй амиа алджээ.

Унгарын уулархаг нутагт агаарын хэм –220 F хүрчээ. Цаг уурчид энэ хүйтэн дахиад долоо хоног үргэлжилнэ гэж сануулж байна. Одоо Сербид –150 F хэмтэй цас тасралтгүй орж байна. Хөдөө тосгоны 11 мянган хүн гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байгаа бөгөөд замуудыг цэвэрлэж амжихгүй байна. Тосгодоос өвчин зовлонтой, хөгшин хүмүүсийг нисдэг тэргээр зөөж, хоол хүнс, шатахуун хүргэж байна.

Боснид нэг шөнийн дотор 30 см цас унаж, агаарын хэм  –290 F зааж байлаа. Аврах ажиллагаанд оролцож байгаа Милимир Додер гэдэг хүний хэлснээр 200—300 хүн тосгонд хаагджээ. “Бид хоёр өдрийн турш хоол хүнс, эм тариаг нисдэг тэргээр хүргэж байна. Бид нэг байрнаас нөгөөд нь хүртэл хоёр метрийн хунгарт хонгил ухаж байна” хэмээн тэрээр ярьжээ.

Румынийн тосгоны Раденка Жефтович гэдэг эмэгтэй арай гэж амьд үлдлээ гэж ярив. “Би ганцаараа амьдардаг. Энэ бол амьд байх жинхэнэ тэмцэл болж байна” гэж тэрээр хэлжээ. Түүний хөрш Горан Милат “Бид энд хавар хүртэл хаагдсан хэвээр байх бололтой” гэж ярив. Итали, Францад байдал бас ээдрээтэй агаарын хэм 00 F градусаас  –160…–200  хүртэл хэлбэлзэлтэй байна. Дээр нь цас үргэлжлэн орсоор байна.

Флоренц, Ромд температур 00 F орчим байгаа ч цасанд дарагдсаны улмаас хотын захирагчид баасан, бямба гаригт сургуулиудын хичээлийг хаажээ. Бельгийн Брюссельд шөнөдөө агаар –100 F хүртэл хөрж  байгаа учраас хотын дарга “шээж буй хүү” хэмээх алдартай усан оргилуурыг  “хаахаар” шийдлээ. Хүйтний улмаас оргилуурын механизм нь хөлдөж гэмтэнэ гэж болгоомжилжээ. Голландын Амстердам хотын эрх баригчид харин хүйтнийг баяртай угтлаа. Тэд сувгуудаас бүх завиудыг хурааж, ус хөлдөхийг нь хүлээж буй. Ус хөлдөнгүүт тэшүүрээр гулгах боломжтой болно гэж байгаа юм байна. Баасан гаригт хотод –50 F хүйтэн байв.

Японд ер бусын хүйтэн болно гэж хэн ч хүлээгүй байснаас хөгшин голдуу 51 хүн амиа алджаа. Тэдний 42 нь байшингийнхаа дээврийн цас цэвэрлэж байгаад унаж амиа алджээ. Цас дахин долоо хоног үргэлжлэн орно гэж цаг уурчид мэдээлжээ. Хоккайдо аралд хамгийн хүйтэн  –32° С болсон хийгээд тус орны хүйтний дундаж 0° С градусаас арай доогуур байна. Нагоя хотод –5° С хүртэл хүйтэрсэн ч сакура цэцэглэж эхэлжээ. Хоёрдугаар сард сакура цэцэглэж байгаа нь бас л ер бусын үзэгдэл гэгдэж байна.

Украины эрх баригчид хүйтнээр амиа алдсан хохирогчдын тоог үргэлжлүүлэн тоолсоор байна. Тус орны Онцгой байдлын яамны мэдээгээр хүйтний улмаас 101 хүн амиа алджээ. Нас барагчдын 64-ийг нь гудамжнаас, 26 хүнийг гэрээс нь олсон бөгөөд мөн 11 хүн эмнэлэгт хүргэгдэн ирээд өөд болжээ. Киев хотод  долоо хоногийн сүүлчээр –270 F байлаа. Мянга гаруй хүн хөлдөж, осгон эмнэлэгт ирсэн гэнэ. Орост сарын дотор 64 хүн осгож үхсэн байна. Нийт 1,3 мянга орчим хүн эмнэлэгт хандсаны талаас илүүг эмнэлэгт эмчилж байна.

Баасан гаригт Москвад –250 F хүйтэн байсан бол Владивосток хотод Руский гэх арлын Подножье  тосгонтой мөсжилтөөс болон холбоо тасарсан байна. Алс дорнодын хязгаарын Путятин арал хүрэх зам хаагдсан ч хүнсний нөөц нь хангалтай учраас санаа зовох юмгүй гэж Онцгой байдлын алба нь мэдээлэв.

Хүйтний улмаас Карганда хотын амьтны хүрээлэнгийн сармагчингуудыг дулаацуулах гэж жимсний дарс өгч байгаа гэнэ. Сармагчин бүрт 50 грамм дарстай алим, нимбэг, сахар өгч байна. Одоо Караганда хотод –38, –400 F хүйтэрч байна.

Альфред Вегенерийн нэрэмжит туйл судлалын институт (AWI) ба Гельмгольцын газар нутгийг судлах төвийн (GFZ) эрдэмтдийн судалгаагаар өнөөгийн энэ ер бусын хүйтний шалтгаан нь өнгөрсөн зун Арктикийн мөсөн талбай багассантай холбоотой ажээ. “Азорын болон Исландын минимум гэж нэрлэгдэх Арктикийн хэлбэлзлээс болж агаар мандлын даралтын систем ингэж өөрчлөгдсөн. Даралтын ялгаа нь ихэсвэл Атлантын далайн дулаан агаар барууны хүчтэй урсгалыг үүсгэнэ. Энэ урсгал нь Төв Европын уулын бүсэд тундас үүсгэн дулаан цастай өвөл болдог. Харин агаарын ийм урсгал нь үүсэхгүй бол Европт Арктикийн хүйтэн урсгал орж ирдэг. Ийм үзэгдэл сүүлийн хоёр жилд үргэлжилж байна” хэмээн эрдэмтэд тайлбарлажээ.

Европ, Азийн зүүн хойд хэсэг хүйтэнтэй тэмцэж байх зуур АНУ-д ер бусын дулаарч хүмүүсийг нь баярлуулж байна. Вашингтонд +210 F хүртэл дулааран сакура цэцэглэж эхэлжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж