Томуугийн вакцин үнэгүй хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Томуугийн вакцин үнэгүй хийнэ

БНСУ-ын “Комекс” нийгэмлэг нь энэ онд сэрүүн бүсийн оронд хэрэглэгдэх 94 мянган ам.долларын үнэтэй 20 мянган хүн тун “Vaxiflu” томуугийн вакциныг Эрүүл мэндийн газарт тусламжаар өгчээ. Томуугаас сэргийлэх зорилгоор жилд нэг удаа булчинд тарьдаг вакциныг БНСУ-ын “Dong-A” эмийн үйлдвэр, Францын Сенофи- Авентис эмийн үйлдвэртэй хамтран үйлдвэрлэсэн юм байна. ХӨСҮТ-ээр дамжуулан “Vaxiflu” вакциныг зургаан сартайгаас дээш насны бүх хүнд энэхүү вакциныг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Эхний удаад гадаа ажилладаг цагдаа, хууль хяналтын байгууллагын албан хаагч, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулах юм байна. Мөн хийлгэж болох аж. Урьдчилан сэргийлэх тарилгыг амьсгалын замын архаг өвчтэй, элэг, зүрх судас, бөөрний хурц үрэвсэлтэй, өндөг, тахианы махны харшилтай, өмнө нь вакцин хийлгээд хоёр өдрийн турш халуурсан, дархлаа султай, сэтгэл мэдрэлийн хүнд өвчтэй, аливаа вакцинд харшилтай, цочмог халдварт өвчтэй нь нотлогдсон хүмүүс тариулж болохгүй юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж