Хятадад хориглосон ном Тайваньд бестселлер болдог

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Хятадад хориглосон ном Тайваньд бестселлер болдог

Хятадын Засгийн газар номын хэвлэлт, импортод хатуу хяналт, цензур тавьдаг бөгөөд нэн ялангуяа зарим ноцтой сэдэв, хүрээний номыг орчуулан хэвлэх, түгээхийг бүрэн хориглодог аж. Гэвч эх газрын Хятадад орчуулан хэвлэхийг хориглодог ховор номуудыг Тайваньд хятад хэл дээр орчуулан гаргах нь эрэлт ихтэй байдаг гэнэ. Тайваньд болдог Азийн ном, товхимолын хамгийн том үзэсгэлэн худалдааны үеэр Хятадаас олоход нэн хэцүү ховор номууд шууран зарагддаг аж. Азид хамгийн алдартай номын томоохон үзэсгэлэн худалдаа өнгөрсөн долоо хоногт Тайваньд эхэлсэн гэнэ. Тайванийн Ерөнхийлөгч Ма Инцю зохиолчид болон хэвлэлийн компаниудыг хамтарч ажиллахыг уриалсан байна.
 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж