Газар тариаланд усны нөөц дутагдалтай байна

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Газар тариаланд усны нөөц дутагдалтай байна

Атарын гуравдугаар аяныг улс даяар зохион явуулж эхэлсэн. Уг аяны хүрээнд Монгол улс дотоодын хүнсний ногоо, буудайн хэрэгцээгээ 100 хувь өөрөө хангах чадвартай болоод байгаа. Гэсэн ч ирэх зун цаг агаарын нөхцөл байдал ямар байхаас шалтгаалан энэ төлөвлөгөөг дахин биелүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж албаны хүмүүс хэлж байна.  Өнгөрсөн жилийн хувьд л гэхэд цаг агаарын нөхцөл байдал сайн байсантай холбогдуулан ургац арвин хураасан. Үүний үр дүнд аймаг бүр төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, хүнсний ногоо буудайн хэрэгцээгээ өөрөө хангахын зэрэгцээ гадаадад экспортлох боломжит нөхцөл бүрдсэн юм. Харин энэ жил цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан мэдэх боломжгүй учир эрсдэлд ч мөн бэлтгэж байгаа тухай албаны хүмүүс хэлж байна.

Энэ асуудлын хүрээнд ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгатай уулзлаа. Тэрбээр “Угаас газар тариалан бол цаг агаарын байдалтай шууд холбоотой. Тиймээс эрсдэлд бэлтгэх зорилгоор боломжит бүхий л ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна. Гэхдээ говийн бүсийн аймгуудад цаг агаарын таатай орчин тэр бүр бүрддэггүй учир шаардлагатай тоног төхөөрөмж, усны нөөцийг сайжруулах зэрэг ажлуудад анхаарахгүй бол болохгүй гэдгийг агрономичид үзэж байна” гэлээ.

Харин Дорнод аймгийн ХХААЖДҮГ-ын ерөнхий агрономич Ч.Самбуубаатар, Баянхонгор аймгийн ХХААЖДҮГ-ын агрономич Г.Жигжидсүрэн нар өнгөрсөн жилийн хувьд цаг агаарын таатай нөхцөл бүрдсэн гэдгээрээ говийн бүсийн аймгууд ч мөн ургац арвинтай байсныг онцоллоо. Гэхдээ ирэх зун газар тариалангийн бүсийг нэмэгдүүлэх учир усалгааны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгааг дуулгасан юм.

"Eagle News" TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж