“Эрүүл Үрс-Гэрэлт Ирээдүй” ТББ нь байгуулагдаад удаагүй ч энэ хамт олны хийсэн ажил их. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт гурван ширхэг хяналтын мониторыг хандивлаж, Нийслэлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуульд орон зайн баримжааны сургалтын талбай байгуулж өгчээ. Энэ бүх ажлын санхүүжилтыг гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн хандив тусламжаар хийжээ. Тэдний хийх дараагийн ажил бол ЭХЭМҮТ-ийн дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн чадавхийг бэхжүүлэхийн тулд нярайн инкубатор авахаар зорьж байгаа юм байна. Тэд 26 мянган ам.доллар цуглуулж чадвал ЭХЭМҮТ-ийн дутуу нярайн эрчимт эмчилгээний тасаг нярайн инкубатортай болох юм байна.
Энэ талаар “Эрүүл Үрс-Гэрэлт Ирээдүй” ТББ-ын гишүүн Ц.Эрдэмжаргал “ЭХЭМҮТ-ийн дутуу нярайн эрчимт эмчилгээний тасаг нь таван их эмч, 19 сувилагчийн орон тоогоор, нярайн 17-н оронд өдөрт дундажаар 25-28 нярайг хүлээн авч эмчилдэг байна. Хэдийгээр энэ нярайн инкубатор дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгийн чадавхийг бүрэн бэхжүүлж чадахгүй ч ажлын ачаалалыг багасгана гэж тэд үзэж байна. Энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл цаашид бусад дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийг нийлүүлэх талаар судалгаа хийж төслийг цааш үргэлжлүүлэх юм” гэлээ.