Рианна шаргал үстэй болов

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Рианна шаргал үстэй болов

Өнгөрсөн жил улаан үст Лусын дагина гэгдэж байсан дуучин Рианна үсээ шаргал өнгөөр будуулжээ. Хэдийгээр дэлхийн олон оронд цас их орж, хүйтний эрч улам чангарч байгаа ч дуучин бүсгүй саяхан West Hollywood-ын нэгэн  шөнийн клубээс деним жинс хослуулж, энгэрээ задгайлсан гарч ирсэн гэнэ. Тэрбээр жаахан хэтрүүлсэн байсан боловч бие хамгаалагч нар нь хэрүүл шуугиан дэгдээхээс нь өмнө машинд нь суулгаад авч одсон гэнэ. Рэппер Крис Бруантай үерхэж байсан нь зодоон цохионоор төгссөнөөс хойш дуучин бүсгүй ганцаараа явах болсон.
Н.Энх
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж