
Энэ талаар тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Яаралтай түргэн тусламжийн их эмч Л.Түвшинжаргал “Төр засгаас иргэдийнхээ эрүүл мэндэд тавих хяналтаа сайжруулж байгаа гэх боловч хотоос 40-хөн км-ийн цаана бодит байдал ийм л байна. Улсын их хурлын нэг гишүүн жилд нэг тэрбум төгрөгөөр тойрогтоо болсон болоогүй хөрөнгө оруулалт хийж, Хятад улсад хөрөнгө оруулалт хийж байхад иргэдийн бодит амьдралд түргэн тусламжийн машин хүрэлцэхгүй, түүнээсээ болж амь эрсдэх тохиолдол байсаар л байна. Энэ бүхнээс албан тушаал дээгүүр мөнгө хөрөнгөтэй нэгэнд л хууль дүрэм үйлчилж байгаагаас бус, дундаас доогуур орлоготой иргэдэд үйлчилдэг хууль дүрэм, эмнэлгийн тусламж үйлчилгээ байдаггүйг хэлэх хүн олон” хэмээн ярилаа.