Дэлхийн тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгч Японы Toyota Motor Corp
өнгөрсөн онд байр сууриа алджээ. Байгалийн гамшгийн улмаас 7.95 сая
автомашин борлуулан америкийн GM, Германы Volkswagen-ий ард оржээ.Өнгөрсөн онд GM 9.03 сая автомашин борлуулсан бол Volkswagen 8.16 саяыг
борлуулсан байна. Гэхдээ Японы корпораци бууж өгөхийг хүсэхгүй,
салбартаа тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авах эрмэлзэлтэй байна. Энэ
онд тус корпораци автомашины худалдаагаа 21 хувиар өсгөнөхэмээн
төлөвлөж байгаа гэнэ.
http://www.toimsetguul.mn/