Эл зөвлөгөөний үеэр олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа ажээ. Үүнд, аймгуудын ХХАА, ЖДҮГ-ын дарга нарт зориулсан семинар ХХААХҮЯ-ны хурлын танхимд 10.00 цагт эхлэсэн бол аймгуудын Мал эмнэлгийн албаны дарга нарын семинар Засгийн газрын XXI байрны хурлын дугуй танхимд болж байна. Түүнчлэн, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт “Контенинтал” зочид буудлын хурлын танхимд мөн Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнйи салбарынхны сургалт, семенар ХХААХҮЯ-нд тус тус үргэлжилж байна. Энэхүү сургалт, семинаруудад оролцож буй төлөөлөгчид тухайн салбарын үйл ажиллагаа, үр дүн цаашдын зорилтын талаар харилцан туршлага солилцон санал бодлоо хуваалцах юм байна.
Маргааш ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 14.00 цагт Төрийн ордны “Их танхим”-д үргэлжлэх бөгөөд энэ үеэр салбарын 2011 оны тэргүүлэх зорилтын биелэлт, 2012 оны тэргүүлэх зорилтуудыг танилцуулан шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, зөвлөгөөн өндөрлөнө.