Сирид гал зогсоож, яаралтай арга хэмжээ авахад саад болж буй Аюулгүйн зөвлөлийн дээрх хоёр гишүүн орны хоригийг АНУ, Их Британи, Франц зэрэг орнууд эсэргүүцэн буруушааж байгаа гэнэ. Харин ОХУ, Хятад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн саналыг “нэг талыг барьсан, тэнцвэргүй” гэж үзсэн юм. Сирид өнгөрсөн оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөснөөс хойш жагсаал цуглаан, Засгийн газрын цэргүүд, босогчдын хоорондох мөргөлдөөн иргэний дайны байдалд шилжээд байгаа билээ. Араб лигийн орнууд Сирийн эрх баригчдаас гал зогсоохыг шаардаж, хэлэлцээ хийхийг санал болгосон боловч нөхцөл байдал улам дордсон байна. Араб лигийн орнуудын ажиглагчид Ерөнхийлөгч Башар Аль-Ассад гал зогсоох амлалтандаа хүрсэн эсэхэд хяналт тавихаар тус улсад очсон боловч хүчирхийлэл улам гаарч, нөхцөл байдал улам дордсон тул тус улсаас гарсан юм. Сирид болж буй иргэний дайны өмнөх хямралыг арилгаж, нөхцөл байдлыг хяналтанд авах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн саналыг 13 гишүүн орны төлөөлөгч болон тус бүсийн гол төлөөлөгч байгууллага Араб лиг зөвшөөрсөн боловч Хятад, ОХУ эсэргүүцсэн байна. ОХУ, Хятадын хориг олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байгаа бөгөөд НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Сюзан Райс “Сирид энгийн иргэдийн цус урсч байхад Аюулгүйн зөвлөлийн гишүүн хоёр орон ОХУ, Хятад гараа хумхин сууж байна” гэж буруутгажээ. Харин НҮБ дахь Хятадын суурин төлөөлөгч “Сирийн Засгийн газрыг түлхэн унагах эсвэл эдийн засгийн хориг тавих нь тус улсын дотоодын хямралыг арилгахад тус болохгүй. Сомалийн өлсгөлөн, Газийн зурвасын асуудлууд гээд Сирийн асуудлаас илүү чухал, шийдвэрлэх зүйл Аюулгүйн зөвлөлд бий” гэжээ.
Хятад, Орос Сирийн талд зогсов
Сирид өрнөж буй хүчирхийлэл, аллага хядлагыг зогсоох яаралтай арга хэмжээ авах тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн саналд Хятад, ОХУ хориг тавьжээ.
Н.Энх