Тайвань эр интернэт кафед нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Тайвань эр интернэт кафед нас баржээ

Тайванийн шинэ Тайпэй хотын интернет кафе, тоглоомын газарт нэгэн эр нас баржээ. Тэрээр тоглоом тоглож байсан бөгөөд хажууд нь сууж байсан хүмүүс үхсэн гэдгийг нь мэдэлгүй нилээд хэдэн цаг өнгөрөөсөн байжээ. 23 настай уг эр мягмар гаригт уг кафед орж суусан бөгөөд дараа өдрийн үдэш үхсэн байхыг нь уг газрын үйлчлэгч олжээ. Үйлчлэгч түүнийг хамгийн сүүлд лхагва гаригийн үд дунд утсаар ярьж байхыг нь харсан байна. Эмч нарын дүгнэснээр уг эр нас бараад 9 цагийн турш уг кафед байсан гэнэ.

Цагдаагийн газар түүний цогцсыг шүүх эмнэлэгт шилжүүлээд байгаа бөгөөд үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж