Сэлэнгэ аймгийн 16 гол ширгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн 16 гол ширгэжээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2011 онд газар өмчлөх тухай өргөдөл 20420 хүн гаргаснаас 11458 нь одоо эзэмшиж ашиглаж байгаа хашааныхаа газрыг өмчлөхийг хүссэн иргэн, 8956 нь шинээр газар өмчилж авахыг хүссэн иргэд байсан байна. Аймгийн Засаг даргын захирамжаар 15776 иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэдээгээр 2011 онд 90452.5 мян.мЗ мод ойгоос бэлтгэсний 60713.5 нь хэрэглээний зориулалтаар, 29739 нь" түлээний зориулалтаар бэлтгэж, ойжуулалтын арга хэмжээнд 257.9 сая төгрөг зарцуулжээ.

Мөн усны тооллогын урьдчилсан дүнгээр аймгийн нутаг дэвсгэрт өрөмдмөл худаг 474, богино яндант 169, хувийн хашаа байшингийн гар худаг 3122, гол горхи 609, булаг шанд 247, нуур тойром 47, рашаан ус 28, услалтын систем 32, ус цэвэрлэх байгууламж найм тус тус бүртгэгдсэн байна.

Тооллогын дүнгээр ширгэсэн гол горхи 16, нуур, тойром 13, булаг шанд 16, рашаан хоёр тус тус тоологджээ.

Ч.Отгонцэцэг

Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж