Алтны ханш “галзуурсан” нь цөвүүн цагийн дохио юу?

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Алтны ханш “галзуурсан” нь цөвүүн цагийн дохио юу?

Манай улсын орлогын гол эх сурвалжийн нэг болсон алтны үнэ унци тутамдаа 1700 ам доллараас давж, хоёр сарын өмнө байсан дээд амжилт руугаа улам дөхсөөр байна. Ингэж өсч байгаагийн шалтгшааныг харин евро бүсийн орнуудын тогтворгүй байдал, Иран АНУ-ын сөргөлдөөн гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Хамгийн хүнд, хамгийн уян, хамгийн сунамтгай зэрэг онцлог чанартай энэхүү ховор  металлын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг их. Сан-Франциско, Мельбурн зэрэг томоохон хотын анхны оршин суугчид нь алтны орд нээж баяжих хүсэлтэй “адал явдалд дурлагчид” байлаа. Өөр олон олон хотууд “Алтны эргүүлэг” гэгдсэн тэр цаг хугацаанд шинэ тивүүдэд мянга иянган хотууд шинээр бий болсон түүхтэй. Харин дараа нь алт эдийн засагт илүү олон үүрэгтэйгээр оролцож эхэлсэн юм.  Европчууд 19 дүгээр зууны үед “Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төв банкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэлэгддэг журмыг нэвтрүүлжээ. Учир нь алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх онцгой чанартай түүхий эд. “Алт хэзээ ч алга болдоггүй юм. Дэлхий дээр эрт үеэс эдүгээ хүртэл олборлогдсон бүх алт одоо ч гэсэн хаа нэг гзар хадгалагдаж л байгаа” гэж нэгэн нэртэй банкир хэлсэн гэдэг. Үнэхээр ч техник, технологид хэрэглэгдэж байгаагаа бусад алт хаа нэгтээ байгаа л байж таарна.

Онцгой гэхэд онцгой чанартай энэ металл үнэ ханшийн хувьд харин цаг цөвүүн болоход өгсч,  тайван цагт унадаг сонин зүй тогтолтой аж. Эрэлт нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын хандлага гэд алтны ханшийг тодорхойлоход оролцдог хүчин зүйлүүд олон ч ерөнхийдөө үнээ барьдаг ЗХУ Афганистанд цэрэг оруулж, АНУ капиталист орнууд Москвагийн олимпийг бойкотлосон 1980 онд алтны ханш хамгийн анх 850 ам,долларт хүрсэн. Энэ бол тухай цаг үедээ ухаан санаанд багтамгүй өндөр ханш байлаа. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй. ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлж цагийн байдал зөөлрөх шинж илэрсний дараа ханш нь тогтмол уруудсаар ирсэн.

Алтны ханш унци тутамдаа 53 ам,доллар болтлоо уруудаж явсан үе бий. Харин 2001 онд 9/11-ний халдлагын дараа бага багаар өссөөр 2006 онд 715 ам,долларт хүрсэн. 2008 оны гуравдугаар сарын 17-нд анх удаа 1000-ын босгыг давсан түүхтэй. 2009 онд дэлхий хамгийн хүчирхэг АНУ-ын эдийн засаг ганхаж, төрөөс хувийн компаниудад их хэмжээний мөнгөн тусламж үзүүлсний дараа хөрөнгө оруулагчдын хувьд алт бол хамгийн чухал хэрэгцээтэй эд болж хувирсан билээ. Цагийн байдлыг мэдэрсэн л бол мөнгөө шууд л алт болгоод цүнхэлчих нь хамгийн эрсдэл багатай арга гэдгийг хөрөнгө оруулагчид ойлгож эхэлсэн билээ. Яг одоо үргэлжлэн явагдаж байгаа ханшийн өсөлт ч энэ хүчин зүйлсээс л болж байгаа билээ. БНХАУ алт их хэмжээгээр худалдан авч эхэлсний дараа ОХУ, АНУ, Энэтхэг зэрэг орнууд дагалдсан нь өнгөрсөн жилээс эхлэн ханшийг дээш “чангааж” эхэлсэн. Дээр нэр дурдсан орнууд 2011 алт нөөцлөх бодлогоо үргэлжлүүлсээр байгаа. Жишээ нь, БНХАУ 12 тонн, Энэтхэг мөн хэмжээний тонн алтаар нөөцөө нэмэгдүүлэх зорилго тавьсан тухай эдийн засгийн сайтууд мэдээлсэн. Том гүрнүүд ч гэлтгүй дэлхийн бүх л улсын төв банкууд их бага хэмжээгээр алтны нөөцөө нэмэгдүүлсэн нь алтны үнэ өсөх шалтгаан байлаа. Евро, доллар, фунт зэрэг валютын ханш тогтворгүй байснаас ингэх болсон гэж тайлбарлаж ч болно. Гэтэл Египетэд өрнөсөн хувьсгал алтны ханшийг үргэлжлүүлэн хөөрөгдчихөв. Улмаар АНУ-ын далдаас удирдсан Facebook хувьсгал гэгч нь египет, ливи, сирийн мөнгөн тэмдэгтүүдийг богино хугацаанд ам.доллар, евро, фунт, алт болгож орхилоо. Удахгүй цаас болж мэдэх мөнгөө хатуу валют, хэзээ ч үнээ алдахгүй хөрөнгө болгохоор уралдав. Үүнээс үндэслээд нэг л дүгнэлт гарч ирж байна. Улстөрийн байдал тогтворгүй байгаа тохиолдолд (валютын ханш илүү тогтворгүй байгаа тохиолдолд гэвэл илүү тохирох ч байж магадгүй) алтны ханш цаашид ч өссөөр байх болно”.                 

Х.Сайхан

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж