Улаанбаатарт 21 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.02.05-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 21 хэм хүйтэн байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи түр зуур секундэд 16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч дахин чангарахыг анхааруулж байна.

2012 оны 02 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын зарим нутгаар бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 20-22 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 2 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

 6-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 6-нд говь талын нутгаар, 8-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 29-34 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч суларна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж