Х.Цагаанбаатар ”Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.04-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар ”Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн “Их
дуулга” тэмцээнээс Монголын шигшээ багийн тамирчид ээлжит медалиа хүртээд байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүч үзсэн Дэлхийн аварга, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны бөх, "Оюутолгой" компанийн элч тамирчин Х.Цагаанбаатар дөнгөж сая хүрэл медаль хүртэх эрхтэй боллоо. Манай тамирчин хэрэв хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын бөх Чой Жүн Хо-г ялсан бол аваргын төлөө хүч үзэх боломжтой болох байсан юм.

Түүнчлэн өнөөдрийн барилдааны гол баатруудын нэг Гавьяат тамирчин М.Бундмаа хэсгийн аваргын төлөөх барилдаанд Кубын бөхийг ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болоод байгаа бол эрэгтэйчүүдийн 73 кг-д өрсөлдөж, хүрэл медалийн болзол хангаад буй С.Ням-Очир хэсгийн аваргын төлөө Оросын бөхийг цэвэр ялснаар алтан медалийн төлөө хүч үзэх болоод байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж