Францын нийслэл Парис хотноо “Бага дэлхийн аварга” гэгддэг “Их
дуулга”-ын тэмцээн үргэлжилж байна. 2012 оны анхны “Их дуулга”-д дэлхийн 96 орны
589 жүдоч зодоглож байгаа юм. Өнөөдөр болж буй хөнгөн жингийн барилдаанд зодоглосон бөхчүүдээс манай тамирчид эхний медалиа хүртлээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ М.Уранцэцэг Казахстан, Аргентин, Унгарын бөхчүүдийг ялж, хүрэл медалийн болзол хангасан бол дөнгөж сая болсон хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Тomoko Fukumi-д ялагдаж, Францын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.

Өнөөдөр барилдсан бусад бөхчүүдийн тухайд С.Мияарагчаа /66/, Ч.Болдбаатар /60/ нарын бусад бөхчүүд тэмцээнээ дуусгаад байгаа бол Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар /66/, Гавьяат тамирчин М.Бундмаа /52/, ОУХМ С.Ням-Очир нар хүрэл медалийн болзол хангаад байна. Манай бөхчүүд одоо хэсгийн аваргын төлөөх барилдаандаа ялбал дараа нь аваргын алтан медалийн төлөө хүч үзнэ.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн Парисын "Их дуулга"-аас Гавьяат тамирчин М.Бундмаа алт, олимпийн аварга Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж байсан юм.
Т.Маша