Японд сакура дэлгэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.04-нд нийтлэгдсэн

Японд сакура дэлгэрчээ

Хүйтний эрч чангарч цас орж байгаа хэдий ч Японы Нагоя хотын төвд өчигдөр сакура цэцэг гэнэт дэлгэрчээ. Энэ үйл явдал нутгийн цэцэрлэгчдийг алмайрахад хүргэсэн байна. Нутгийн засаг захиргааны байрны өмнөх сакурагийн бутны мөчир  дээр нэг см гаруй диаметртэй тоорын өнгөт цэцэгс дэлбээгээ нээжээ.

Нагояад өглөөгүүр цаг агаар энэ өвөл анх удаа Цельсийн хасах таван хэмээс доошилж, хотод сүүлийн гурав хоног цас орсон ч ийм сонин үзэгдэл болсон байна. Ийм хүйтэнд цагаасаа эрт дэлгэрсэн сакураг үзэхээр сониуч хүмүүс цугларч дэргэдүүр нь өнгөрөгсөд ховор үзэгдлийн зургийг авч байгаа гэнэ. Нагояагийн Ботаникийн цэцэрлэгийн төлөөлөгч сэтгүүлчдэд  “Дүн өвлөөр сакура цэцэглэсэн нь байгалийн жамаас гажсан тохиолдол боллоо. Үүнийг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна” гэжээ.

Японд цаг агаарын тааламжгүй байдлаас болж 50 гаруй хүн амь үрэгдээд байхад сакура дэлгэрсэн нь үнэхээр гайхаад барахгүй үйл явдал болсон байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж