
Нагояад өглөөгүүр цаг агаар энэ өвөл анх удаа Цельсийн хасах таван хэмээс доошилж, хотод сүүлийн гурав хоног цас орсон ч ийм сонин үзэгдэл болсон байна. Ийм хүйтэнд цагаасаа эрт дэлгэрсэн сакураг үзэхээр сониуч хүмүүс цугларч дэргэдүүр нь өнгөрөгсөд ховор үзэгдлийн зургийг авч байгаа гэнэ. Нагояагийн Ботаникийн цэцэрлэгийн төлөөлөгч сэтгүүлчдэд “Дүн өвлөөр сакура цэцэглэсэн нь байгалийн жамаас гажсан тохиолдол боллоо. Үүнийг яаж тайлбарлахаа мэдэхгүй байна” гэжээ.
Японд цаг агаарын тааламжгүй байдлаас болж 50 гаруй хүн амь үрэгдээд байхад сакура дэлгэрсэн нь үнэхээр гайхаад барахгүй үйл явдал болсон байна.
Д.ОЮУН