Их Британийн жүжигчин Дэниел Рэдклифф “Харри Поттер” киноны хэд хэдэн зураг авалтад согтуу байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай top.rbc.ru сайт мэдээлэв.Дэниел Рэдклифф есөн наснаасаа энэ киноны гол дүрд тоглон, амжилтад хүрсэн хэдий ч сүүлийн жилүүдэд архи сархад хэтрүүлэн хэрэглэдэг болсон юм. Тэрбээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа бараг өдөр бүр ууж байснаа хэлсэн аж. Гэхдээ тэрбээр кино хийх үеэр согтуу ирдэг байсан хэдий ч зураг авалтын талбайд архи ууж байгаагүй гэж өөрийгөө бяцхан өмөөрсөн гэнэ.
Дэниел “Харри Поттер” цуврал кинонд тоглон, 48 сая фунт стерлинг буюу 77 сая ам.долларын хөрөнгөтэй болсон юм. Дараа нь “Бизнест ихээхэн хүч гаргахгүйгээр хэрхэн амжилт гаргах вэ” кинонд тоглон, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Одоо Дэниел Рэдклифф “Хар хувцастай эмэгтэй” кинонд тоглож байгаа юм.
Н.Тунгалаг