Сирийн Элчингийн байранд үймээн дэгдээв

Хуучирсан мэдээ: 2012.02.04-нд нийтлэгдсэн

Сирийн Элчингийн байранд үймээн дэгдээв

Берлин хотод байдаг Сирийн Элчингийн байранд баасан гаригт Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг эсэргүүцэгчид үймээн дэгдээсэн тухай Вести.ру сайт мэдээллээ.

Хэдэн арван эсэргүүцэгчид Элчингийн байрны хаалгыг эвдэн орж, Башар Ассадын зургийг уран, эсэргүүцлийн уриа хашгирч байжээ. Тэд Сирийн Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн лоозон барьж, уурандаа байрны тавилгуудыг тараан хаясан аж. Цагдаа нар үймээн дэгдээгчдийг барьсан байна. Тэд эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна.

Үймээн дэгдээгчид өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш намжихгүй байгаа хүчирхийлэлд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг буруутган эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. НҮБ-ын мэдээлснээр ойролцоогоор 5,5 мянган хүн Сирид болж буй хүчирхийлэлд амиа алдаад байна.

ХБНГУ-ын Дотоод Хэргийн Яам болсон явдлыг хэлэлцэн, гадаадын дипломат байгууллагуудын аюулгүй байдлыг хангахаа мэдэгдлээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж