Мухаммад Алигийн дасгалжуулагч Данди нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.02.04-нд нийтлэгдсэн

Мухаммад Алигийн дасгалжуулагч Данди нас баржээ

Алдарт боксчин Мухаммад Али нарын олон тулаанчийг аваргын замд хөтөлсөн домогт дасгалжуулагч Анжело Данди таалал төгсчээ. Дандигийн үхлийн талаар түүний хүү Жимми мэдэгдсэн байна. Тэрээр 90 настай байжээ.

Шавь нартаа юу юунаас илүү урам зориг өгч, ялагдаж яваа үед нь ч хөдөлгөх хүч нь болж чаддаг байсан тэрээр 1992 онд боксын “Алдрын танхим”-д нэрээ мөнхөлжээ. 1960 онд тэрээр хурц яриа, хурдан цохилттой Кашиус Клэй буюу Мухаммад Алигийн дасгалжуулагч болж байжээ. Тэрээр мөн Шюгар Рэй Лионардыг дасгалжуулсан бөгөөд түүний хамгийн дурсамжтай тулаануудын үед ч дэргэд нь байсан гэнэ.

Дандигийн хүү  “Аав минь агуу их амьдралыг туулж өнгөрүүлсэн. Нэг хором ч алдалгүй гайхалтай амьдралыг туулсан” хэмээн хэлжээ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж