
Шавь нартаа юу юунаас илүү урам зориг өгч, ялагдаж яваа үед нь ч хөдөлгөх хүч нь болж чаддаг байсан тэрээр 1992 онд боксын “Алдрын танхим”-д нэрээ мөнхөлжээ. 1960 онд тэрээр хурц яриа, хурдан цохилттой Кашиус Клэй буюу Мухаммад Алигийн дасгалжуулагч болж байжээ. Тэрээр мөн Шюгар Рэй Лионардыг дасгалжуулсан бөгөөд түүний хамгийн дурсамжтай тулаануудын үед ч дэргэд нь байсан гэнэ.
Дандигийн хүү “Аав минь агуу их амьдралыг туулж өнгөрүүлсэн. Нэг хором ч алдалгүй гайхалтай амьдралыг туулсан” хэмээн хэлжээ.
Т.Мөнхсайхан