Ашигт малтмалаа олон улсад хөрвөх, харьцуулах суурь материалтай болж байгаа юм байна. Түүнчлэн ЭБЭХЯ-ны сайдын тушаалаар "Монгол улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангилал" болон "Монгол улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангиллыг хэрэглэх заавар"-ыг батлан гаргасан аж.
Монгол улс 1990-ээд онд ЗХУ-д хэрэглэж байсан Ашигт малтмалын нөөцийн ангиллыг шууд авч хэрэгжүүлж байсан. Түүнээс хойш буюу 14 жилийн туршид нөөц, баялгийн ангиллын түр зааврыг хэрэглэж ирсэн ч энэ нь хангалтгүй байсан гэдэгт олонхи мэргэжилтнүүд санал нэгддэг байна.
Түүнчлэн Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй геологи, уул уурхайн компаниудад чиглэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц нөөцийг тайлагнах зааварыг боловсруулах талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас олон улсын зөвлөх авч ажиллаж байгаа ажээ.