Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг сурталчлах зорилгоор “Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах гэж байна. Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг Сар шинийн баярыг угтан зохион байгуулах тус үзэсгэлэнд дан үндэсний үйлдвэрлэгчид оролцох ажээ. Үзэсгэлэн хоёрдугаар сарын 9-13-нд “Мишээл экспо” төвд болох юм. “Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэнд хөдөө, орон нутаг болон нийслэлийн 160 гаруй иргэн, аж ахуйн нэгж 800 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцох гэнэ.
Т.Маша