АНУ-ын бригадын генерал Кабулд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.02.04-нд нийтлэгдсэн

АНУ-ын бригадын генерал Кабулд нас баржээ

АНУ-ын зэвсэгт хүчний бригадын генерал, 49 настай Теренс Ж.Хилднер өчигдөр Афганистаны нийслэл Кабулд нас баржээ. Энэ нь АНУ-ын цэрэг Афганистанд энхийг сахиулж буй бүх хугацааны туршид дээд цолтой командлах бүрэлдэхүүнээс насан эцэслэсэн анхны тохиолдол ажээ. Бригадын генерал Теренс Ж.Хилднер Афганистан дахь АНУ-ын бэлтгэл болон техникийн үйлчилгээ хангамжийн 13 дугаар корпусын захирагч байсан бөгөөд түүний цогцсыг Кабул дахь АНУ-ын цэргийн баазын албан өрөөнөөс нь олжээ.

Тэрбээр Афганд 2011 оны арванхоёрдугаар сард ирсэн байна. Өмнө нь Кувейт, Иракт “Цөлийн шуурга”, “Иракийн эрх чөлөө” ажиллагаануудад оролцож байжээ. Одоогоор түүнийг гаднын нөлөөгүй нас барсан хэмээж буй аж. Гэхдээ үхлийн шалтгааныг хараахан эцэслэн тогтоогоогүй байгааг АНУ-ын цэргийн мэдээллийн эх сурвалжид дурджээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж