
Урлагийн болон түүхийн ховор эд зүйлс болон үнэт эдлэлүүд дээрэмчдийг татаж байгаа учраас хөлгийг хамгаалалтад аваад байгаа юм. Италийн төв хэсгийн эрэгт хөмөрсөн хөлөгт гадны хүмүүсийг орохыг хориглоод байна.
Одоо цаг агаар тааламжгүй байгаа учир тэр болгон хүн хөлөг рүү очихгүй байгаа юм. Харин дулаараад эхлэхээр гэмт хэргийн бүлэглэлүүд болон адал явдал хайсан шумбагчид үнэт зүйлсийг авахаар оролдож магадгүй гэж шинжээчид хэлжээ.
Н.Тунгалаг