Казахстаны Караганда хотын амьтны хүрээлэнгийн ажилчид зарим амьтнаа хүйтнээс хамгаалахын тулд ердийн хоолны дэглэмийг нь өөрчилсөн тухай ВВС мэдээлэв. Араатан амьтдад хоолны орцыг нэмсэн бол сармагчинд өдөрт 50 гр дарс өгч эхэлсэн гэнэ. Сармагчингууд дарсанд их дуртай байгаа аж. Амьтны хүрээлэнгийн орлогч захирал Светлана Пилюк сармагчингууд өгсөн жимсийг идэхгүй, дарсыг илүүд үзэж байгаа гэжээ. Харин хээлтэй болон жижиг сармагчингуудад дарс өгөхгүй байгаа юм.
Караганда хотод агаарын хэм -38-40 хүрч байгаагаас амьтны хүрээлэн дээрх шийдвэр гаргахад хүрсэн байна.
Н.Тунгалаг