МАХН, МҮАН-ынхан есөн жилийн холбоо байгуулж, улс төрийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ эрх баригчдын буруутай үйлдлүүдэд хяналт тавихаар болоод байна. Өчигдөр тэд УИХ-ын гишүүдийн хангамж хэтэрч байгааг ярилцан шүүмжилжээ.
Тухайлбал, УИХ-ын нэг гишүүн 2009 оны байдлаар жилдээ үндсэн цалинд 10 сая төгрөг, туслах, зөвлөхийн цалинд 26 сая төгрөг, утасны зардалд 1,44 сая төгрөг, унааны зардалд 8,6 сая төгрөг, хууль санаачилсны төлөө хууль тутамд 20 сая төгрөг авдаг зэргийг оруулаад нэг гишүүний бүтэн жилийн урсгал зардалд 287 сая 650 мянган төгрөг төсвөөс зарцуулдгийг тэд тооцжээ. Түүн дээр улсын нэгдсэн төсөвт суулгасан гишүүн бүрийн гурван тэрбум төгрөгийг оруулбал асар их зардал гаргаж байна гэж МАХН, МҮАН-ынхан үзсэн байна.
Д.ОЮУН