Голландын “Philips Lightning” компани Монголын эрчим хүчний салбарын “Монхорус интернэшнл” компанитай хамтран ажиллах болсны дагуу хоёрдугаар сарын 6-10-ны өдөр тус компанийн төлөөлөгчид Монголд зочлохоор болсон байна. Гэрэл, гэрэлтүүлгийн төхөөрөмжийн үйлдвэрлэгч “Philips Lightning” компани гэрээний дагуу Монголын зах зээлд бүх төрлийн гадна гэрэлтүүлгийн төхөөрөмж, ахуйн болон тусгай хэрэглээний дотоод гэрэлтүүлэг, бүх төрлийн эрчим хүчний хэмнэлттэй, гэрлийн чийдэн, нэмэлт цахилгаан тоноглол зэргийг нийлүүлэх аж.
Т.Маша