“Шударга Сонгуулийн төлөө” иргэний хөдөлгөөн Болотной талбайд 50 мянга орчим хүнийг хамарсан жагсаал зохион байгуулж байна. Зохион байгуулагчид 30 минутын богино хэмжээний цуглаан хийнэ гэж мэдэгдээд байгаа юм. Жагсагчид Калужская талбайгаас жагсаалаа эхлэн, Большая Якиманка, Якиманский, Большая Полянка гудамжуудаар жагсч, Болотная талбайд Москвагийн цагаар 13.00 цагт ирэх аж.
Жагсагчид 1990-ээд онд эргэн очих хүсэлгүй гэдгээ илэрхийлэхээс гадна өмнөх жагсаал цуглааны шаардлагаа дахин тавих юм. "Патриоты России" нам болон "Союз пенсионеров" , "Ветераны Афганистана" хөдөлгөөнүүд жагсаалыг зохион байгуулахад оролцож байна.
Дотоод хэргийн яамнаас Москвад болох жагсаалын аюулгүй байдлыг хамгаалахад нэмэлт арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа бөгөөд эмч нар жагсагчдыг эсгий гутал өмсч, нүүрэндээ тос түрхэхийг зөвлөлөө.