
Ромын хойд дүүргүүдэд 40 см хүртэл зузаан цас орж, зам талбай мөстөж магадгүй болоод байна. Цаг агаарын албаны урьдчилсан мэдээгээр цаашид байдал бүр хүндэрч магадгүй байгаа аж. Хотын дарга Жанни Алеманно нийслэлийн бүх албан газруудыг түр хугацаагаар хаах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Зөвхөн цагдаагийн, гал сөнөөх болон аврах албаныхан ажиллах юм.
Түүнчлэн өнөөдөр болох байсан Сери А лигийн “Рома” болон “Ювентус” клубын тоглолтын нэг өдрөөр хойшлуулжээ.
Н.Тунгалаг