Тэмээний ноос үндэсний үйлдвэрлэгч нарт олдохоо больжээ | News.MN

Тэмээний ноос үндэсний үйлдвэрлэгч нарт олдохоо больжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Тэмээний ноос үндэсний үйлдвэрлэгч нарт олдохоо больжээ

ОХУ, Казакстан, БНХАУ зэрэг улс тэмээний ноосны үйлдвэрлэлийг ихээхэн сонирхох болжээ. Үүнээс үүдэн тэмээний ноосны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, кг ноос 5000 төгрөгт хүрчээ. Энэ нь малчдад хэрэгтэй мэдээлэл боловч үндэсний үйлдвэрлэгч нарт түүхий эдгүй болох хүндрэлийг дагуулж байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд тэмээний ноосыг дээрх орнууд руу экспортлох нь нэмэгдэж,  үндэсний үйлдвэрлэгч нарт түүхий эд бараг хүртээгүй байна. Цаашдаа тэмээний ноосны экспортыг хязгаарлахгүй бол дотоодыг үйлдвэрүүд гадныхантай үнээр өрсөлдөх ямар ч боломжгүй гэдгийг үйлдвэрлэгч нар өгүүлж байна.

Д.Цээнэ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж