АНУ-ын Канзас хотын тавдугаар ангийн сурагч, 10 настай охин Клара Лэйзен (Clara Lazen) санамсаргүйгээр молекулын шинэ нэгдэл нээсэн тухай “РИА Новости” мэдээллээ. Клэр Лэйзен багшийнхаа өгсөн даалгаврыг хийж байгаад өмнө нь огт мэдэгдээгүй байсан молекулын нэгдлийг нээсэн байна. Өнгө өнгийн бөмбөлөг болон саваагаар молекулын нэгдэл хийж туршиж байсан сурагч охин азотын, хүчилтөрөгчийн болон нүүрс усны нэгдлийг хийж үзээд, өөрт нь сонин санагдсан учир багшдаа үзүүлсэн гэнэ.
Энэ шинэ нэгдэл нь энерги цуглуулах шинэ аргыг бий болгоход тус дөхөм болж магадгүй хэмээн Гумбольдт нэрэмжит Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэд үзэж байна. Эрдэмтэн Боб Зеллнер Computational and Theoritical Chemistry сэтгүүлд энэ шинэ нэгдлийн талаар нийтлэл бичсэн бөгөөд Клэр Лэйзен шинжлэх ухааны энэ нийтлэлийн хамтран бичигч болжээ. Боб Зеллнер энэ нээлт нь охиныг шинжлэх ухааныг сонирхоход түлхэц болно гэж найдаж байгаагаа хэлсэн юм.
Н.Тунгалаг