Брюс Уиллис Демиг эргэж очжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.04-нд нийтлэгдсэн

Брюс Уиллис Демиг эргэж очжээ

Жүжигчин Деми Мур хар тамхи татаж, татаж унасан болоод 911 дуудсан тухай дуулиан одоо хэр нь намжаагүй байна.  Харин өчигдөр түүнийг депресст оруулсан хэргийн эзэн болох Эштон Катчер, гурван охиных нь аав, жүжигчин Брюс Уиллис нар Лос-Анжелес дахь гэрт нь эргэж очсон гэнэ. Охидынхоо хамт амьдардаг байранд нь Эштон Катчерыг эргэж очсоноос хэдхэн цагийн дараа хуучин нөхөр  нь очжээ. Деми Мурыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Эштоноос гэрлэлтээ цуцлуулахаас өмнө өөр хүүхэнтэй нэр холбогдсон тухай шуугиан дэгдэж эхлэхэд Брюс түүнд туслахыг хүссэн боловч тэрбээр “чихгүй толгойлсон” гэнэ. Деми Мурын найз нөхөд ч мөн хуучин нөхөртэй нь адил түүнийг өөртөө анхаарал халамж тавихыг зөвлөсөн боловч тэрбээр чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн аж. Хоол унднаас гарч, найз нөхөдтэйгээ ховор уулзах болсон Деми Мурт охид нь анхаарал халамж тавьж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж