Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2012.02.04-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж 2012 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 3-ны хооронд таван удаагийн арилжаагаар нийт 82 ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцааг 939,3 сая төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 20064.68 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 804.25 нэгжээр буюу 3.8 хувиар буурчээ. Индексийн сагст багтах Багануур /13.5%/, АПУ /9.8%/, Монголын цахилгаан холбоо /9.1%/, Могойн гол /7.1%/, Бэрх уул /6.4%/, УИД /5.0%/, Говь /3.8%/, Би Ди Сек /3.0%/, Хөх ган /2.2%/, Монгол шилтгээн /1.1%/, Таван толгой /0.9%/, Силикат /0.9%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 66.0 тэрбум төгрөгөөр буюу 3.2 хувиар буурч, хоёр их наяд 2.7 тэрбум төгрөг болсон. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Хар тарвагатай /52.0%/, Өндөрхаан /51.9%/, Харгиа /32.2%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Эрээнцав /54.7%/, Бишрэлт индастриал /18.2%/, Оллоо /17.9%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 82 үнэт цаас арилжсанаас 41 үнэт цаасны ханш өсч, 27 үнэт цаасны ханш буурч, 14 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Гермес /831.5 мянган ширхэг/, Силикат /708.4 мянган ширхэг/, Хөх ган /648.8 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Силикат /159.4 сая төгрөг/, Шарын гол /146.9 сая төгрөг/, Хөх ган /116.8 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж