
Өнөөдөр Сирийн Хомс хотод 217 хүн амь үрэгдсэн талаар Сирийн Хүний Эрхийн Ажиглалтын Төвөөс мэдэгдлээ. Мөн Хомсын зэргэлдээх Халдия хотод 138 хүн амиа алдсан байна. Амь үрэгдсэн хүмүүс дунд эмэгтэйчүүд болон хүүхэд байсан бөгөөд байшин барилга галд автсан аж.
Ажиглалтын төвийн тэргүүн Рами Абдулрахман Арабын лигийн хүчирхийллийг зогсоох арга хэмжээг түргэн хугацаанд авахыг уриалжээ. Хэдийгээр дээрх мэдээ болон тоог нарийвчлан тогтоогүй ч Ал-Жазеера болон Ал-Арабиа телевизүүд гудамж дахь олон тооны цогцсыг үзүүлсэн байна.
Н.Тунгалаг