Улаан Кхмерийн шоронгийн дарга амь гуйв

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Улаан Кхмерийн шоронгийн дарга амь гуйв

Камбожийн дайны гэмт хэргийн шүүх өнөөдөр Улаан Кхмерийн дэглэмийн үед шоронгийн дарга байсан этгээдэд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээжээ. Дук хэмээн хамтрагчид нь нэрлэдэг байсан Кайнг Гүэк 2010 онд өөрийг нь дайны гэмт хэрэгт буруутгаж, 35 жил шоронд хорих ял оноосныг эсэргүүцэн, давж заалдсан аж. Кайнг Гүэкт хүний эрхийг аймшигтай зөрчиж, аллага, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгахад 67 настай байжээ. Тэрбээр 14,000 хүнийг эрүүдэн шүүж, тамлаж алсан S-21 шоронгийн дарга байсан юм. Тус шоронд хоригдож байсан улс төрийн хоригдлуудаас цөөхөн хүн амьд гарсан аж. Шүүх хурлын үеэр Кайнг Гүэк гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амийг нь өршөөхийг гуйсан гэнэ.  Улаан Кхмерийн дэглэмийн үед Камбожийн хүн амын дөрөвний нэг буюу 1.7 сая хүн амиа алдсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж