Налайх дүүргийн Уул уурхайн аврах албанд өчигдөр өглөөний 11.50 цагт яаралтай дуудлага иржээ. Нүүрсний уурхайн шанаганд гурван хүн хавчигдсан гэсэн дуудлагын дагуу аврах ангийнхан таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Уг уурхай нь Н.Батцэцэг гэгчийн тоосгоны үйлдвэрийн хажууд байрлах Дашням гэх хүний хувийн нүүрсний уурхайн ам аж. Аврах ангийнхныг газар дээр нь очиход нийт дөрвөн хүн шанаганд хавчуулагдсан байсан ба тэднээс гурав нь амь эрсэдсэн байжээ. Харин үлдсэн нэг хүний бие одоогоор сайжирч байгаа гэлээ. Уг хэрэгтэй холбогдуулж, Налайх дүүрэгт Ажлын хэсэг байгуулан, ослын учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Д. Жаргалсүрэн