Японд цасанд дарагдсан 84 настай хөгшнийг дөрвөн цагийн дараа олж, амийг нь аварчээ. Цагдаа нар түүнийг цасанд дарагдсанаас хойш дөрвөн цаг орчмын дараа ирсэн аж. Ямагата мужийн цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр 84 настай Кикуёо Сайто өчигдөр өглөө 11 цагийн орчим гэрийнхээ хаалганы урьдах цасыг цэвэрлэж байтал дээврийн цас бууж, түүнийг гарч чадахгүй болтол дарж орхисон гэнэ. Хөгшнийг олоход халуурч байсан боловч амь насанд нь аюул учраагүй байна. Кикуёо Сайто хоёр хүүгийнхээ хамт амьдардаг бөгөөд өчигдөр гэртээ ганцаараа байсан аж. Кикуёо Сайтог цай уухаар орж ирнэ гэж хүлээж байсан хөрш нь түүнийг асуухаар гэрт нь оржээ. Түүнийг гэртээ байхгүйг мэдээд гэрийнх нь ойролцоо хайж яваад цасан дундаас хувцсыг нь олж харсан аж. Цасны нягтрал бага байснаас хөгшин амьсгалж чадаж байжээ. Кикуёо Сайтог цасанд дарагдсан өдөр Ямагата мужид 1.44 метрийн зузаан цас орсон гэнэ.
Н.Энх