Консерваторууд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Консерваторууд тэргүүлж байна

Их Британид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр нийтлэгдсэн дөрвөн санал санал асуулгаар лейбористуудын 13 жилийн засаг барилт энэ сонгуулиар төгсөхийг харуулж байна. Өнөөгийн ерөнхий сайд Гордон Браун сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдрүүдэд сүйрэлтэйгээр ялагдахгүйн тулд бүхнийг хийж байгаа гэнэ. Тэрээр Сандерленд хотод үг хэлэхдээ  хоногийн 24 цагийн турш тэмцлээ үргэлжлүүлнэ гэлээ. Түүнийг ярьж байхад байсан хүмүүс яриаг нь ихээхэн тасалдуулж байлаа. Гордон Браун телевизийн халз маргаандаа ялагдаж дээр нь нэгэн сонгогч эмэгтэйг муу хэлэн дуулиан гаргажээ.

Сүүлийн санал асуулгууд сонгуульд Дэвид Кэмерон ба түүний толгойлдог Консерватив нам ялах магадлалтайг үзүүлж байна. Кэмерон телевизийн маргааны хоёрт нь ялсан бол нэг маргаанд нь либерал ардчилагчдын тэргүүн Ник Клегг тэргүүлжээ. Санал асуулгаар консерваторуудын төлөө сонгогчдын 35-36 хувь нь санал өгөх магадлалтай. Гэхдээ тэр нь парламентад олонх болоход хангалтгүй ажээ. Харин Ник Клеггийн нам хоёрт явж байна. Британичууд тэргүүлэх хоёр намаас залхсан гэдэг үндэслэлийг Клегг ашиглахаар оролдож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж