Сүүлийн үед хааяахан нэг хамтарсан тоглолтод харагдах болсон дуучин Эгшиглэн “өөр болжээ”. Тэрбээр өчигдөр “UB Palace”-ын концертын их танхимд болсон BX-ийн “Who is BX” тоглолтод оролцож, “100 хувь” дуугаа хамтран дуулах ёстой байсан ч морилон ирж хараахан чадсангүй. Шалтгааныг нь үзэгчид битгий хэл төрсөн өдрийн эзэн болох BX ч мэдэж чадсангүй. “Уг нь ирэх байсан юм” гээд урвуу царайлан зогссон дуучин ВХ харин эвгүй байдлаас тун амархан гарсан. Үзэгчдийн дундаас Эгшиглэнг орлох өөртөө 100 хувь итгэлтэй охиныг тайзнаа урьж, Т.Цогсогмаа гэх охинтой “100 хувь” дууг хамтран дуулсан.
Өнөөдөр орой BX-ын тоглолт дахин болно. Төрсөн өдрөөр нь ирээгүй Эгшиглэн өнөөдөр бүр ч ирэхгүй биз. Харин өөртөө итгэлтэй охид яагаад ВХ-тэй хамтран дуулж болохгүй гэж? Үзээд алдаарай, охид оо.
А.Зул