Аалзны торны бүтцийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Аалзны торны бүтцийг тогтоожээ

Аалзны
тор бөх бат чанараараа алдартай. Үүний учир нь аалзны торны бүтэц
кристал болон аморф шинжийг давхар агуулдгийг Германы эрдэмтэд өнгөрсөн
жил тогтоосон билээ. Тэгвэл Америкийн Массачусетсийн технологийн
институтийн эрдэмтэд аалзын торны бат бөх шинжийн нэг нууцыг тайлсныг
Telegraph мэдээлэв.

Аалзны
торны нэг ширхэглэг сулрахад нөгөө нь чангардгийг тэд нээн илрүүлжээ.
“Гол нууц нь аалзны торонд биш, маш нарийн ажиллагаатай ширхэглэгийн
бүтцэд байгаа. Тэгэхээр аалзны шүлс нь өөрийгөө зохицуулдаг ухаантай
амьд бие ч байж болох юм” хэмээн тус институтийн судлаач Маркус Бойлер
ярьжээ.

Эрдэмтэд уг судалгаанд үндэслэн шинэ төрлийн материал гарган авахаар ажиллаж буй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж