Хөгжим бүжгийн коллежийн “Цохивор хөгжмийн чуулга” уран бүтээлийн шинэ тоглолтын бэлтгэлдээ оржээ. Тэд ирэх гуравдугаар сарын 9, 10-нд “Найруулга-2012” тоглолт хийх гэж байна. Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн тэнхмийн эрхлэгч, Улсын филармонийн цохивор хөгжимчин, соёлын болон боловсролын тэргүүний ажилтан Б.Зоригт багш ийнхүү жил бүрийн хавар “Найруулга” нэрийн дор шинэ уран бүтээлийн тоглолтоо хийдэг уламжлалтай юм. Тоглолт Улсын филармонид болно.
Энэ удаагийн “Найруулга-2012” тоглолтын хөтөлбөрт маш сонирхолтой бүтээлүүд багтаж байгаа гэнэ. Монголын сонгодог хөгжмийн сор болсон бүтээлүүдийн нэг болох Э.Чойдогийн “Монголын сайхан орон”-г дан цохивор хөгжимд зориулж, сиют болгох гээд л том бүтээлүүдийн дээжээс тоглох юм байна.
М.Дөл