Британийн гүнж Валентиныг ганцаараа тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Британийн гүнж Валентиныг ганцаараа тэмдэглэнэ

Их Британийн гүнж Кейт Миддлтон Валентины баярыг Уилльямгүйгээр тэмдэглэх болсон гэнэ. Учир нь хунтайж Уилльям Хатан хааны нэрэмжит нисэх хүчний баазад зургаан долоо хоногийн хээрийн сургуулилтад гарчээ. Гэвч урлагийн түүхийн ангийн оюутан байсан Кейт энэ хугацаанд уйдахгүй байх зүйл хэдийнэ олсон аж. Тэрбээр ирэх долоо хоногт Ливерпулийн хөрөг зургийн үндэсний галерейд болох Британийн нэрт зураач Люсьен Фрейдийн уран зургийн үзэсгэлэнгээр зочлох гэнэ. Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн Кейт Миддлтон өнгөрсөн сард Лондонгийн галлерейн ивээн тэтгэгч болсон аж. Кейт Миддлтоныг хөл хүнд болсон тухай хэвлэлээр мэр сэр бичих болсон ч Хатан хааны гэр бүлийнхэн энэ талаар ганц ч үг унагаагүй байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж